Tuesday, April 14, 2009
Амжилт хүсье
Амжилт гаргаж, түүндээ урамшиж үргэлж өглөө болгон шинэ амьдрал эхэлж, орой болгон шинэ зүйлийг сурч найз нөхдийнхөө алдааг нь бусдын дэргэд биш зөвхөн өөрт нь шивнэж, бусад үргэлж баяр баясал бэлэглэх сайхан зүйлийг ярьж, олны дунд нэр хүндтэй, бусдын бахархал нь байж, бусдад хэзээ ч мууг саналгүй, тэднийг үргэлж сайнаар бодож, аз жаргалын эрэлд өглөө бүхэн мордож, өдөр болгон өөрийгөө дайчилж, энэ насандаа биелэхээргүй санагдах том зорилгыг өөртөө тавьж түүнд хүрэхэд гарах бэрхшээлүүдийг тунгааж бодолгүй зүгээр л хийж эхэлж, бусад хүний мууг нь түрүүлж олж харахаасаа өмнө сайныг нь олж харахыг оролдож, олж харсан сайн зүйлээ тэдэнд заавал дуулгаж, өөртөө үргэлж сэтгэл хангалуун байхын тулд өөртөө байнга санаа тавьж, бусдыг халамжилж хайрлаж, хүн өөрийн аз жаргалыг зөвхөн өөрөө л бүтээж чаддаг гэдгийг санаж, бусдад найдаж өөрийгөө гаргуунд нь хаяахгүй байж, хүссэн бүхнээ авахын тулд оролдож, хүлээсэн хүнтэйгээ уулзахын тулд чармайж, ээж аавыгаа өөрөөсөө ч илүү хайрлаж, өрөөл бусдыг өөртэйгээ тэнцүү хайрлаж, чин сэтгэлээр ажилдаа хандаж, чигээрээ зөвхөн урагшаа, учраагүй бүхнээ харж, мөнгөний төлөө бус мөрөөдлийн төлөө ажил хийж байвал амжилт гаргана. Найз минь чи бол өөрийнхөө амьдралыг бүтээгч нь шүү. Өнөөдрийн бодол чинь маргаашийн чинь үйлдэл. Чиний амьдрал гэдэг бол чи өөр хэн ч юу ч биш.Урагшаа найз минь, улам ихийг хийгээрэй.
Thursday, March 26, 2009
Грасиан - Саруул ухааны мөрдлөг
- Бусдад хэрэгтэй бай:
Чамд талархаж байснаас, чамайг гуйж байсан нь дээр. Хоосон талархлаас ариун найдвар хэзээд үнэтэй. Цангаагаа тайлчихаад хүн булгийг орхин оддог, шүүсийг нь сорсон жүржийг алтан тавагнаас авч хогийн сав руу шиддэг. Хэрэгцээ дуусахад нөхөрлөл дуусдаг, хэрэг байгаа үед л ажил явж байдаг.
- Өөрөөсөө илүү хүнийг ялахаас зайлсхий:
- Аргаа өөрчил:
- Ямар ч юманд амь тавин найдах хэрэггүй:
- Дутагдлаа сайн тал мэт харагдтал нууж сурна гэдэг онцгой үнэт урлаг:
- Хүн бүхний чавхдсыг олж хөнд:
Гол хөдөлгүүрийг хай: Заавал шилдэг сайн гэх албагүй, муухай зүйл ч байж болно. Учир нь ёс журамтай хүмүүсээс өөдгүй муу хэвшилтэй нь олон байдаг юм. Жинхэнэ дүр төрхийг нь илрүүлчихээд эмзэг газрыг нь олж хамгийн аюултай давшилт хий. Биеэ өргөмжилсөн хүнийг ялах боломж хэзээд өргөн байдаг.
- Хойш сууж чаддаг бай:
- Азтай тоглоомоос цагийг нь олж хөндийр:
- Цөөнхтэй хамт сэтгэж, олонхитой цуг дуугар:
Талбай дээр хэлж байгаа үгээр нь ухаантай хүнийг таних аргагүй, учир нь тэр өөрийнхөө дуу хоолойгоор биш тэнд цуглагсдын мунхгийн хэмжээгээр ярьж байгаа юм. Дотроо тэдэнтэй санал нийлэхгүй байсан ч тэр. Ухаантай хүнд маргахаасаа дутуугүй маргалдагч байх нь тааламжгүй санагддаг.
- Ухаалаг, зоригтой бай:
- Хүлээж чаддаг бай:
- Өөрт байгааг гамна:
- Шийдэмгий бай:
- Шинэчлэгдсээр бай:
Чамайг эндээс яваасай гэж хүсэцгээж байвал чамайг ирээсэй гэж хүлээх өөр газрыг зорь. Үүний тулд орших газраа байсхийгээд солих нь зүйтэй.
- Ойр орчиндоо тэвчээртэй ханд:
- Насны нар шингэхийг бүү хүлээ:
- Өрсөлдөөнд бүү хутгалд:
- Өөрийнхөө тухай хэзээ ч бүү ярь:
- Цаг үетэйгээ тэрсэлдэлгүй амьдар:
- Мунхаг алдаа гаргасан нь биш, мунхаг зүйл хийчихээд нуугаагүй нь л тэнэг:
- Хөндлөнгөөс харж суухын урлаг:
Онч үгс
Зорилгоос буцах зам мянга байдаг. Харин түүн рүү хөтлөх зам ганцхан.
Үргэлжлэл бүхэн хөгжил биш.
Залхуу зан, зэв хоёр адилхан: төмөр эдлэл элж эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.
Хялбархан ажлыг хүнд мэт бодож, хүндийг нь хялбар мэт санаж хий. Эхний тохиолдолд итгэл чинь дэмий мохохгүй, удаах тохиолдолд зүрх алдахгүй. Ажлыг гүйцэлдүүлэх хамгийн зөв зам бол урьдаас түүнийг хийгдчихсэнд тооцох явдал юм.
Бидэнд тохиолддог бүх бэрхшээлийг давахад амархан болгохын тулд хүчрэх хэмжээндээ хүртэл олон хэсэгт жижиглэн хуваах хэрэгтэй.
Сайн нумыг татахад хэцүү. Гэхдээ түүнээс тавьсан сум өндөрт нисдэг, гүнд харвадаг.
Амар хялбар юманд найдах аваас гарцаагүй асар олон бэрхшээл учрах болно.
Эрдэм мэдлэггүй хүн үхэр мэт өтөлдөг. Энэ нас ахихын хэрээр бие нь бүдүүрэвч ухаан нь ер нэмэгддэггүй.
Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сурахгүй байснаас хожуу ч гэсэн юм мэддэг болсон нь дээр.
Дээд хүний авир салхи мэт, дорд хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, өвс тэр зүгт налж тонголзож байдаг.
Өөрийнхөөс илүү бусдын хэрэгт ухаалаг шийд гаргахад хялбар.
Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр. Учир нь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.
Сайн үр дагавар төрүүлдэггүй муу юм гэж үгүй.
Тэргүүн эгнээнд бусдад анзаарагддаггүй хүмүүс хоёрдугаар эгнээнд гялалзах тохиолдол бий.
Маш их хүссэн зүйлдээ хүн амархан итгэдэг.
Тэнэг хүмүүс бодсоноос цөөн байдаг: олон юм шиг санагддаг нь бид бие биеэ ойлгодоггүйнх.
Зарим хүнд дутагдал нь ч зохидог бол заримд нь хамгийн сайн сайхан чанар ч нэг л зохимжгүй санагдаад байдаг.
Хүний төрөлх чанарт ухаанаас илүү тэнэглэл л дөхүү юм. Тиймээс хүмүүсийн тэнэг занд түшиглэсэн алхмууд илүү амжилт олдог.
Ухаан муутай хүмүүсийн өө сэв яг л царай муутай улсынх шиг өтлөх тусам нь улам тодордог.
Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч.
Үнэн үг уран гоё байдаггүй.
Өөрийгөө танихаас илүү үр дүнтэй ажил байдаггүй.
Хүмүүс үнэмшиж итгэхгүй байгаа магтаалаа ч дуртайяа сонсдог.
Мөнгө хөрөнгө л байвал бүхнийг худалдан авч болно гэж бодсоноороо хүн юуны өмнө өөрийгөө худалдаж орхидог.
Бидний хэн маань ч гэсэн өөртөө нэгэн том зэмлэлийг байнга хэлж явах ёстой: бид хуншгүй байсан, хуншгүй хэвээрээ л үлдэх болно.
Хайртай хүндээ хаягдсан бол цагийг нь олж анзаараагүй чиний л буруу.

Friday, September 05, 2008
Subscribe to:
Posts (Atom)