Thursday, March 26, 2009

Онч үгс

Зорилгоос буцах зам мянга байдаг. Харин түүн рүү хөтлөх зам ганцхан.


Үргэлжлэл бүхэн хөгжил биш.


Залхуу зан, зэв хоёр адилхан: төмөр эдлэл элж эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.


Хялбархан ажлыг хүнд мэт бодож, хүндийг нь хялбар мэт санаж хий. Эхний тохиолдолд итгэл чинь дэмий мохохгүй, удаах тохиолдолд зүрх алдахгүй. Ажлыг гүйцэлдүүлэх хамгийн зөв зам бол урьдаас түүнийг хийгдчихсэнд тооцох явдал юм.


Бидэнд тохиолддог бүх бэрхшээлийг давахад амархан болгохын тулд хүчрэх хэмжээндээ хүртэл олон хэсэгт жижиглэн хуваах хэрэгтэй.


Сайн нумыг татахад хэцүү. Гэхдээ түүнээс тавьсан сум өндөрт нисдэг, гүнд харвадаг.


Амар хялбар юманд найдах аваас гарцаагүй асар олон бэрхшээл учрах болно.


Эрдэм мэдлэггүй хүн үхэр мэт өтөлдөг. Энэ нас ахихын хэрээр бие нь бүдүүрэвч ухаан нь ер нэмэгддэггүй.


Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сурахгүй байснаас хожуу ч гэсэн юм мэддэг болсон нь дээр.


Дээд хүний авир салхи мэт, дорд хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, өвс тэр зүгт налж тонголзож байдаг.


Өөрийнхөөс илүү бусдын хэрэгт ухаалаг шийд гаргахад хялбар.


Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр. Учир нь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.


Сайн үр дагавар төрүүлдэггүй муу юм гэж үгүй.


Тэргүүн эгнээнд бусдад анзаарагддаггүй хүмүүс хоёрдугаар эгнээнд гялалзах тохиолдол бий.


Маш их хүссэн зүйлдээ хүн амархан итгэдэг.


Тэнэг хүмүүс бодсоноос цөөн байдаг: олон юм шиг санагддаг нь бид бие биеэ ойлгодоггүйнх.


Зарим хүнд дутагдал нь ч зохидог бол заримд нь хамгийн сайн сайхан чанар ч нэг л зохимжгүй санагдаад байдаг.


Хүний төрөлх чанарт ухаанаас илүү тэнэглэл л дөхүү юм. Тиймээс хүмүүсийн тэнэг занд түшиглэсэн алхмууд илүү амжилт олдог.


Ухаан муутай хүмүүсийн өө сэв яг л царай муутай улсынх шиг өтлөх тусам нь улам тодордог.


Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч.


Үнэн үг уран гоё байдаггүй.


Өөрийгөө танихаас илүү үр дүнтэй ажил байдаггүй.


Хүмүүс үнэмшиж итгэхгүй байгаа магтаалаа ч дуртайяа сонсдог.


Мөнгө хөрөнгө л байвал бүхнийг худалдан авч болно гэж бодсоноороо хүн юуны өмнө өөрийгөө худалдаж орхидог.


Бидний хэн маань ч гэсэн өөртөө нэгэн том зэмлэлийг байнга хэлж явах ёстой: бид хуншгүй байсан, хуншгүй хэвээрээ л үлдэх болно.


Хайртай хүндээ хаягдсан бол цагийг нь олж анзаараагүй чиний л буруу.

No comments: